2019 оны НӨАТ-ын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана

2020 оны 1 сарын 82020-01-08
2019 оны НӨАТ-ын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана

НӨАТ-ын төлбөрийн 2019 оны баримтыг бүртгүүлэх хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тодруулбал, Е баримтыг бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар тасалбар болно. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгахыг сануулж байна.

Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.

Санал болгох

Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]

6 өдрийн өмнө
Талх чихэр  ХК  818 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна. Тус биржиийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” компани тайлант хугацаанд борлуулалт болон ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеийнхээс өсгөж чаджээ.

10 өдрийн өмнө
ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК өчигдөр мэдэгдэл хийж, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд наймдугаар сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцов.

22 өдрийн өмнө
Я.Содбаатар: Эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт хийх санал боловсруулна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, Cангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

22 өдрийн өмнө