Бүх ахмадад 2.5 сая төгрөг олгохыг шаардаж жагсч байна

47
2020 оны 1 сарын 102020-01-10
Бүх ахмадад 2.5 сая төгрөг олгохыг шаардаж жагсч байна

 

УИХ-д суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дарга Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордоны гадаа ахмадуудыг цуглуулан жагсаал хийж байна.


Тэд Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бид баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж байна. Зээл авсан ахмадуудад чихэр, зээл аваагүй ахмадуудад чихрийн цаас өгч болохгүй. Салхитын мөнгөний ордыг барьцаалан босгох 750 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах нь иргэдээ ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. ШИНЭ нам үүнийг бүх ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзэж бна. 1 ахмадад ойролцоогоор 2.5 сая төгрөг ногдоно." гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд, "Ахмадууд ихэвчлэн ХААН, Төрийн банкнаас тэтгэврийн зээлээ авсан байдаг. Үүнээс 500 тэрбум орчим төгрөгийг ХААН банкнаас авчээ. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 500 гаруй тэрбум төгрөгийг Монголбанкнаас ХААН банк руу шууд шилжүүлж байгаа. Энэ нь хууль бус бизнесийн санаархал. Тэгэхээр энэ мөнгийг иргэдийн гар дээр шууд өгөх нь зүйтэй. Энэ хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа учраас Цэц дээр очоод унана. Ингээд л ахмадууд зээлтэйгээ үлдэж, мөнгө нь байхгүй болно. Үүнийг бид сонгуулийн шоу гэж хардаж байгаа. Төрийн гурван өндөрлөг МАНАН бүлэглэлтэй нэгдэж болохгүй. Та бүхэн гарын үсгээ зурцгаагаарай. Бид төр, засгийн удирдлагуудад гардуулж өгнө. Өндөр тэтгэвэртэй 10 мянган ахмад 100 тэрбум төгрөг авах гэж бна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авахаар бна. Зээл аваагүй бусад ахмад нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй" гэв. 

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

1 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

1 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

4 цагийн өмнө