“САЙН ХАРИЛЦАГЧ-2020” сугалаат хөтөлбөрийн азтанууд тодорлоо

2020 оны 1 сарын 132020-01-13

“АПУ ДЭЙРИ” компаниас харилцагчдынхаа дунд САЙН ХАРИЛЦАГЧ-2020 сугалаат хөтөлбөрийг амжилттай явуулан, супер азтануудаа өнөөдөр тодрууллаа. Сугалаат хөтөлбөрийг өнгөрсөн оны 10-р сарын 1-ээс 12-р сарын 31-ийг дуустал зохион байгуулсан бөгөөд 4000 гаруй харилцагч хамрагджээ. 3 сарын турш үргэлжилсэн сугалаат хөтөлбөрт харилцагч байгууллагууд буюу дэлгүүр, аж ахуйн нэгжүүд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч сугалаанд оролцсон. Эхний үе шат нь сугалааг газар дээр нь шууд хусан хонжвор хожих байсан бөгөөд давхардсан тоогоор 30,000 азтан тодорсон бол 2 дахь үе шат нь сугалаанд оролцсон нийт 4000 гаруй харилцагчидаас супер хонжворт оролцох эрх хожсон 250 харилцагчидын дундаас супер  шагналын эздээ тодрууллаа. Нийт 100,000,000  төгрөгийн шагналын сантай сугалаат хөтөлбөрт 1 азтан Тоёота Акуа загварын суудлын автомашин,   6 харилцагч Хайнань, Манжуур зэрэг аялал жуулчлалын томоохон газруудад очиж амрах эрхийн бичиг хожсон гэх мэтээр нийт 70 хүн азтан боллоо. Супер шагналын сугалааг ямар нэгэн маргаангүй шударга явуулахын тулд газар дээр нь шууд зохион байгууллаа. 

 

 АПУ компани нь  2014 онд ХБНГУ-ын GEA брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулан, Швед болон Япон улсын  савлагааны технологийг нэвтрүүлсэн  бүрэн автоматжуулсан үйлдвэр ашиглалтанд оруулсан бөгөөд 2017 оноос АПУ компанийн 100 хувь охин компани болох Дэйри ХХК болж үйл ажиллагаа явуулан өдгөө Дээж, Сайн, Маамуу, Цэвэр сүү брэндийг 42 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. 

Тус компани нь 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тн сүү жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Мөн бид борлуулалтаа жил ирэх тусам өсгөж одоогоор сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 гаруй хувийг дангаар эзэлж байна.


“АПУ ДЭЙРИ” компанийн үйлдвэрлэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн нь Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 хувийг хангадаг. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000   Хүнсний аюулгүй байдлын цогц стандартын нэвтрүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

5 цагийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

5 цагийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

6 цагийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

6 цагийн өмнө