Хөшигийн хөндийн нисэх буудлын нэрийг өөрчилжээ

2020 оны 1 сарын 132020-01-13
Хөшигийн хөндийн нисэх буудлын нэрийг өөрчилжээ

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн боловсруулж Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан "Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал"-ыг "Чингис хаан" Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал гэж тус тус нэрлэхээр болжээ. Уг шийдвэрийг 2020 оны өмнөхөн шийдвэрлэсэн байна. 

Мөн "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлуулжээ. 

Санал болгох

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр, Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

4 цагийн өмнө
Дуучин Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг сайт бүтээжээ

Энэхүү сайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой аж.

4 цагийн өмнө
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

5 цагийн өмнө
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

5 цагийн өмнө