СХД-т 150-200 ортой жишиг эмнэлэг нээгдэнэ

2020 оны 1 сарын 132020-01-13
СХД-т 150-200 ортой жишиг эмнэлэг нээгдэнэ

Сонгино хайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй билээ. Дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулах юм байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон АХБ-ны төлөөлөгчид барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Анхны жишиг эмнэлэг нь Сонгино хайрхан дүүрэгт одоо баригдаж буй бол дараа нь Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт баригдана. Жишиг эмнэлгийн ачаар ард иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болж байна. Мөн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургааг, 10 аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулна. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тэдгээр жишиг эмнэлгүүдээс авах боломжтой” гэв.

Европ стандартаар баригдаж буй уг эмнэлгийн өрөө болгон интернет, шүршүүр гээд хэрэгцээт бүх үйлчилгээгээр хангагдах юм байна.

Санал болгох

Улсын их дэлгүүрт гал гарч байна

Улсын их дэлгүүрийн Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

30 минутын өмнө
Австрали, Филиппинээс 263 иргэнээ авчрах агаарын хөлөг маргааш 20:00 цагт Улаанбаатарт газардана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны зургаадугаар сарын 8-н буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө
Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.  Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа.

2 цагийн өмнө
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрч, нэг оюутан эдгэрлээ

255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс шинэ коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.

1 өдрийн өмнө