Залилангийн гэмт хэрэг хоёр жилийн дотор 2.6 дахин өсчээ

2020 оны 1 сарын 132020-01-13
Залилангийн гэмт хэрэг хоёр жилийн дотор 2.6 дахин өсчээ


Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк хамтран 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Ийнхүү өнөөдөр /2020.01.13/ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар залилах гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, ангиллын талаар мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Залилах гэмт хэрэг нь 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 бүртгэгдсэн байна.

Санал болгох