Х.Угтахбаяр 937.5 кг өргөж Монголын рекордыг дахин шинэчиллээ

8
2020 оны 1 сарын 122020-01-12
Х.Угтахбаяр 937.5 кг өргөж Монголын рекордыг дахин шинэчиллээ

 

БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Бүх Хятадын пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Муж, мужийн аваргууд өрсөлддөг энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин, дэлхийн хошой аварга, ОУХМ Х.Угтахбаяр оролцож, хоёрдугаар байранд шалгарлаа.

Тэрээр фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ-ын Power warrior компанийн нэр дээр өрсөлдсөнөөрөө Монголын анхны пауэрлифтингийн легионер тамирчин болж байна. Тэрээр хүчний гурван төрлийн нийлбэр дүнгээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын рекорд болох 922.5 кг-ийг шинэчилж, 937.5 кг өргөжээ. Тэрээр 400 кг-д суусан үзүүлэлтээрээ мөн улсын рекорд тогтоож байна.

Пауэрлифтингийн хэрэглэлгүй төрлийн Бүх Хятадын аварга шалгаруулах тэмцээн буюу "Beast powerlifting competition" -85 кг, +85 кг, +110 кг-ийн гурван жинд аваргуудаа шалгаруулсан бөгөөд Х.Угтахбаяр +110 кг-ын ангилалд өрсөлджээ. Тэрээр багийн нөхдийн хамт удахгүй эх орондоо ирэх юм.

Санал болгох

Шинэ коронавирусын халдварын улмаас 2247 хүн нас бараад байна

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл

7 цагийн өмнө
Доктор П.Наранбаяр: Хичээлээ нөхөж чадаагүй хүүхдүүд ЭЕШ-д унана шүү

Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр өнөөдөр боловсролтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

1 өдрийн өмнө
Асашёорюү Д.Дагвадорж ЭМЯ-нд 400 хувцас хэрэглэлийг бэлэглэлээ

Асашёорюү Д.Дагвадорж  коронавирусийн халдварын үед хэрэглэх 400 ширхэг хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд гардуулан өглөө.

1 өдрийн өмнө