Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

2
2020 оны 1 сарын 142020-01-14
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Сумын удирдлагуудын зүгээс тус компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардсан. 

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

Тэд Матад сумын Засаг даргын захирамжийг биелүүлэхийг шаардсан юм. Энэхүү захирамжид "Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 31-р захирамжыг тус тус үндэслэн захирамжлах нь, Тус сумын нутаг дэвсгэрт газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Петро Чайна Дайчин тамсаг" ХХК нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг сумын Засаг даргатай байгуулж ажиллаагүй тул газрын тосны олборлолтын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоосугай" гэжээ.

Талууд ойлголцож чадахгүй байгаа тул өнөөдөр Төрийн ордонд эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахаар болсон талаар нутгийн хэвлэлүүд бичиж байна.

Санал болгох

Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]

6 өдрийн өмнө
Талх чихэр  ХК  818 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна. Тус биржиийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” компани тайлант хугацаанд борлуулалт болон ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеийнхээс өсгөж чаджээ.

10 өдрийн өмнө
ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК өчигдөр мэдэгдэл хийж, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд наймдугаар сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцов.

22 өдрийн өмнө
Я.Содбаатар: Эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт хийх санал боловсруулна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, Cангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

22 өдрийн өмнө