Ц.Нямдорж, Д.Лүндээцанцан нар 28 жил УИХ-д сууж байна

11
2020 оны 1 сарын 142020-01-14
Ц.Нямдорж, Д.Лүндээцанцан нар 28 жил УИХ-д сууж байна

 

Хэдхэн сарын дараа 2020 оны Улсын Их хурлын сонгууль болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд хэн, хэн нэр дэвших талаарх таамгууд хөвөрсөөр байна.

Мөн сонгууль бүрээр ёс юм шиг сонгогддог хэдэн гишүүд байдаг. Тухайлбал УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАН-аас жагсаалтаар болон тойргоос нийт долоон удаа УИХ-д сонгогдсон байна. Энэ нь 1992-2020 оны хугацаанд нийт 28 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 28 дахь жилдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж, давхар төрийн өндөр албан тушаалуудыг хашсан байна.

Харин МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Энхболд нар 20 жил УИХ-ын “тогоонд буцалж” мөн тэр хэмжээний сайдын албыг хашсан байдаг.

Үүний дараа дөрвөн сонгуулийн нүүрийг үзэж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар байгаа юм. Тэд парламентын танхимд 16 дахь жилдээ сууж байна.

Түүнчлэн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, М.Энхболд нарын гишүүд УИХ-д гурвантаа сонгогдсон байна.

Харин Ардчилсан намаас Я.Санжмятав болон С.Эрдэнэ нар гурав дахь парламентийн нүүр үзэж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас дөрвөн удаа Их хуралд сонгогджээ.

Л.Болд гишүүн ШИНЭ намыг байгуулсан учраас энэ удаагийн сонгуульд шинэ улс төрийн хүчнээс өрсөлдөх нь лавтай. Харин дээрх эрхмүүд өөр, өөрсдийн намаас энэ удаагийн сонгуульд бүгд суудал горилж буй. Тэд энэ удаагийн сонгуульд дахиад сонгогдох уу? Өнгөрсөн 28 жилийн хугацаанд дээрхи эрхмүүд Монгол Улсад юу хийж бүтээсэн бэ гэдгийг уншигч та тунгаана биз ээ.

Ж.Ганцэцэг

Санал болгох

Цаана нь Ц.Нямдорж байжээ

УИХ-ын тухай хуульд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг ердийн олонхийн ирцээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёргүйгээр ирцээ бүрдүүлээд ажлаа хийх боломж Ц.Нямдоржид байжээ.

10 цагийн өмнө
Ч.Улаан: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан надаас болж хойшлогдоогүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өөрөөс нь болж хойшлогдоогүй, саналаа нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.

12 цагийн өмнө
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

15 цагийн өмнө