18 мянган өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна

2020 оны 1 сарын 162020-01-16
18 мянган өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна.  Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Нийслэлд авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоог 24 цагаар хянах шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хот руу түүхий нүүрс тээвэрлэх гэсэн 2 зөрчил бүртгэгдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 347 улсын байцаагч борлуулалтын цэг,   дундын агуулахад хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  PM10  тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оноос -0.2 градусаар дулаан байна” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

 

Санал болгох

Хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг ДӨРӨВ хоног хаана

14 аймгийн Онцгой комиссоос хотоос гарах хөдөлгөөнийг битүүнээс шинийн 3-ны өдрүүдэд зогсоох санал ирүүлсэн.

1 цагийн өмнө
Газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын  5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд  нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж шинэ орон сууцтай болж байгаа юм.

2 цагийн өмнө
6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж эхэллээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

4 цагийн өмнө
Зэрлэг гахай, чонын толгой тээвэрлэж явсныг илрүүллээ

5555 УБЧ улсын дугаартай Ланд 200 маркын авто машинаар Зэрлэг гахайн толгой 1ш, Чонын толгой 1ш, Чонын гуя 1ш, Чонын 1 кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлэн өгч ажиллаж байна.

4 цагийн өмнө