Б.Бямбасайханыг шалгуулах шаардлагатай гэжээ

3
2020 оны 1 сарын 162020-01-16
Б.Бямбасайханыг шалгуулах шаардлагатай гэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгч, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан 2015-2016 онд Эрдэнэс Монгол компанийн захирлаар ажиллаж байсан. Түүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шаардлагатай талаар Үндэсний аудитын газраас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвлөжээ.

“Эрдэнэ Монгол” ХХК-ийн 2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй “Геологи, эрэл үнэлгээний ажил гүйцэтгэх” тендерийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахаар зарласан боловч үнийн санал ирүүлсэн компаниудаас татгалзаж, урилга хүргүүлээгүй, тендерт оролцоогүй, “Жеопро монголия инк” ХХК-тай гүйцэтгэх захирлын шийдвэргүйгээр 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 38.0 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэх ЭМГЛ-2016/07/22 дугаар гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Жеопро монголия инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантулга нар байгуулсан байна.

Тус ажлыг гүйцэтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэж аудитын байгууллага үзсэн байна.

Жеопро монголия компанийн талаар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайхад дараахь илэрч гарч байна.

Санал болгох

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани

Галсанжамцын Аюулгүй гэж хэн бэ. Өсөхжаргалын Энхбат, Санжжавын Амарсайхан, Галсанжамцын Аюулгүй гурав бол Ж.Батзанданг Сүхбаатарын талбайд жагсаалч байхад Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнд нь хамт байсан найзууд. Одоо С.Амарсайхан, Г.Аюулгүй нар Ж.Батзандангийн зөвлөх. Ж.Батзандан гишүүн парламентад суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дэд даргаараа Г.Аюулгүй, С.Амарсайхан нарыг тавьжээ.

3 сарын өмнө
Opendata: Тариачин гишүүдийн увайгүй үйлдэл

А.Сүхбат тариалан, фермер, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Ээлтхан, Даяар Монгол интернэшнл, Алтанхүнс групп зэрэг компанитай. Х.Болорчулуун Дорнод гурилтай. ЖДҮХС-аас хоёулаа зээл авсан.

4 сарын өмнө