Нийтийн тээврээр 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой

1
2020 оны 1 сарын 172020-01-17
Нийтийн тээврээр 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болжээ.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Санал болгох

Алслагдсан дүүрэг, хороодын иргэд хотоос гарахдаа бичиг баримт, тодорхойлолтоо шалгуулна

Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361-ийн гарам зэрэг газрын оршин суугчдыг хотоос орж гарахад иргэний бичиг баримтын хаяг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хаяг, ажлын газрын үнэмлэх хаяг зэргийг шалгана.

3 өдрийн өмнө
"Санитол" үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв

Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Монхимо" ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллалаа.

3 өдрийн өмнө
Нийслэлээс гарах, орох замын хөдөлгөөнийг хаалаа

Нийслэл тойрсон 8 хяналтын цэгт авто замын орох, гарах чиглэлийн хөдөлгөөнийг хаалаа.

3 өдрийн өмнө