2020 онд 135 цэцэрлэг, 67 сургууль барина

2020 оны 1 сарын 172020-01-17
2020 онд 135 цэцэрлэг, 67 сургууль барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн нээлттэй өдөрлөгийг  нээж хэлсэн үгэндээ “2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт тэр тусмаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч хамтарч ажиллах зорилготой. Өнөөдөр сургууль цэцэрлэг, соёл, спортын барилгын загвар макетуудыг танилцуулж мэдээлэл өгөх болно. Төсөв нь батлагдсан ч зураг төсөл дээр удаж төсөл хөтөлбөр удааширдаг. Энэ асуудлыг яамны зүгээс хөнгөвчилж бэлэн батлагдсан макет зураг төслүүдийг танилцуулж байна” гэв.

2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод нийт 135 цэцэрлэгийн барилга, 67 сургуулийн барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 47 хувиар тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Боловсролын салбарт хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал. Сургуулийн насны хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед хэрэгцээ шаардлагыг нь хангасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 17 сургууль газаргүй, зураг төсөв нь батлагдаагүй байхад нийслэлийн удирдлагууд газар чөлөөлөлт хийж эхнээсээ баригдаж байгаа. Тиймээс цаашид боловсролын салбарт хийгдэж бүтээн байгуулалтад шинэчлэл хийгдэхэд өнөөдрийн өдөрлөг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт юм” хэмээв.

Монгол Улсын 2020 оны төсөвт нийслэлд салбарын хөрөнгө оруулалтын 139 төсөл хөтөлбөр арга хэмжээнд 260 гаруй тэрбум төгрөг батлагдсан аж.  Хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт 118, соёлын салбарт 14, спортын салбарт 4, шинжлэх ухааны салбрат 3 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ.

Санал болгох

Хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг ДӨРӨВ хоног хаана

14 аймгийн Онцгой комиссоос хотоос гарах хөдөлгөөнийг битүүнээс шинийн 3-ны өдрүүдэд зогсоох санал ирүүлсэн.

2 цагийн өмнө
Газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын  5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд  нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж шинэ орон сууцтай болж байгаа юм.

3 цагийн өмнө
6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж эхэллээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

4 цагийн өмнө
Зэрлэг гахай, чонын толгой тээвэрлэж явсныг илрүүллээ

5555 УБЧ улсын дугаартай Ланд 200 маркын авто машинаар Зэрлэг гахайн толгой 1ш, Чонын толгой 1ш, Чонын гуя 1ш, Чонын 1 кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлэн өгч ажиллаж байна.

4 цагийн өмнө