Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг гаргажээ

2020 оны 1 сарын 202020-01-20
Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг гаргажээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ. Нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:20 цагтирсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан. 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан байна.

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

14 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө