Х.Нямбаатарын хуулиар сэргээн шалгах хэргүүд

2020 оны 1 сарын 142020-01-14
Х.Нямбаатарын хуулиар сэргээн шалгах хэргүүд


2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгахаар болж байна. Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Прокурор, шүүхийн байгууллагаас уг хуулийн төслийг боловсруулах явцдаа санал авсан байх. Аваагүй бөгөөд үнэхээр зарим хуульчийн хэлж байгаачлан, "Дордуулсан хууль хэрэглэж болохгүй" гэж байгаа бол хууль биш тунхаг болчих гээд байна.

УЕП-ын орлогч М.Чинбатын хэлснээр 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болжээ. Уг 13 хэрэг нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд юм.

Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуссан гэх шалтгаанаар хаагдаад байсан дараахь хэргүүдийг сэргээн шалгана хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар Самурай бондын олголт зарцуулалтанд эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг,

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өөрийн дүү Д.Баатарын компаниар дамжуулан Алтан дорнод монгол компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэг,

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгой компаниас тендер авч эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэг,

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан гэх хэрэг,

Хотын дарга асан Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг тендергүйгээр авсан гэх хэрэг,

Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,

МХЕГ-ын газрын дарга Б.Баярсайхан оймсондоо боодол мөнгөтэй баригдсан зэрэг хэргүүдийг сэргээн шалгах болсон байж болзошгүй байна.

Хэдийгээр эдгээр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунган сэргээн шалгана гэж байгаа ч зарим хуульчид үүнийг боломжгүй зүйл гэж үзэж байгаа. Тухайлбал Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Хөөн хэлэлцэх хугацаа яаж тасалддаг, яаж тоолдог, хэзээ зогсвол хууль ёс, шударга байдалд нийцэх тухай ойлголтгүй мөртлөө, өмнө хийчихсэн алдаагаа засъя гэж байх шиг байна лээ. Харамсалтай нь Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй" хэмээжээ.

Мөн хуульч Ж.Эрхэмбаатар " хэрэг нь хэрэгсэхгүй болсон 400 иргэний эрх зүйн байдал дордох ёсгүй. Эрх зүйн байдлыг дордуулсан аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг. Хууль тогтоогчдын зүгээс яг ямар бодлого, томъёолол оруулж ирж байгааг хуульч хүний хувьд ойлгохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болчихсон байхад шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эргэж харах, хянах хуультай. Энэ асуудлыг УДШ шийднэ. Энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж байна. Гэвч хуульд сэргээнэ гэдэг заалт орчихсон" гэжээ.

Санал болгох

Цаана нь Ц.Нямдорж байжээ

УИХ-ын тухай хуульд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг ердийн олонхийн ирцээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёргүйгээр ирцээ бүрдүүлээд ажлаа хийх боломж Ц.Нямдоржид байжээ.

10 цагийн өмнө
Ч.Улаан: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан надаас болж хойшлогдоогүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өөрөөс нь болж хойшлогдоогүй, саналаа нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.

12 цагийн өмнө
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

15 цагийн өмнө