УДШ-ийн иргэний танхим хэрэг шийдвэрлэх боломжтой боллоо

2020 оны 1 сарын 142020-01-14
УДШ-ийн иргэний танхим хэрэг шийдвэрлэх боломжтой боллоо

Улсын Дээд шүүх хяналтын шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд эрүү, иргэн, захиргаа аль нь ч адилхан таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийддэг. Эрүү, иргэн, захиргааны танхим нь тус бүр найман шүүгчтэй байдаг. Гэтэл УДШ-ийн  Иргэний танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр  гурван шүүгч ажиллаж байв. Нэгэнт шүүгчийн ирц бүрдэхгүй байгаа тул иргэд, шүүх хүссэн ч УДШ-ийн иргэний танхим хуралдах боломжгүй болоод байсан юм.  Тэгвэл  УДШ-ийн иргэний танхимын хоёр шүүгчийн эрхийг 2020.01.10-ны өдөр сэргээснээр УДШ-ийн иргэний танхим 1300 гаруй хэргийг эхнээс нь шийдвэрлэх боломжтой боллоо. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.17-ны өдөр зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн. Монгол улсын түүхэнд байгаагүй энэ зарлигаас болж өнөөдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын үйл ажиллагаа гацаанд ороод байсан билээ. Өөрөөр хэлбэл УДШ-ийн Иргэний танхимын

· Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр

· Ц.Амарсайхан

· Д.Цолмон

· Г.Цагаанцоож

· П.Золзаяа нарыг түдгэлзүүлснээр УДШ-ийн иргэний танхим иргэний хэргийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэх боломжгүй болсон. Ингэснээр УДШ-ийн иргэний танхимд 1300 гаруй хэрэг шийдэгдэхгүй боломжгүй байдалд орсон. 

Улмаар эрхээ "хязгаарлуулсан" шүүгч нарыг Салхитын мөнгөний орд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл дээрх хэргүүдэд хамааралгүй гэдгийг АТГ-аас "баталгаа гаргасан" тул  нэр бүхий долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн. Тухайн долоон шүүгчийн хоёр нь буюу Х.Сонинбаяр, П.Золзаяа нар нь УДШ-ийн иргэний танхимын шүүгч бөгөөд  УДШ-ийн иргэний танхим  ингээд таван шүүгчтэй болж байна. 

Ингэснээр иргэний хэргүүдийг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. 

Эрх нь сэргэсэн шүүгч нар эхнээсээ ажилдаа ороод байгаа аж. 

Санал болгох

Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сумдад ажиллаж байна

Нэр дэвшигчид өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд, Есөн зүйл, Өлзийт сумдаар ажиллах юм.

3 цагийн өмнө
МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа явуулжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 3 хонож байна. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн тохиолдлууд гарч эхэллээ.

2 өдрийн өмнө
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

3 өдрийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

3 өдрийн өмнө