Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан

2020 оны 1 сарын 142020-01-14
Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан


Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр, “Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш амьдралд нийцэхгүй байгаа тухай сэтгүүлчид болон иргэд ч олон ярьсан. Зөрчлийн хуулиар, гүтгэх доромжлохыг зохицуулж байсан зүйл заалт нь амьдрал дээр асуудлыг шүүхгүйгээр шийддэг байсан.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргаж өгөөд торгуулдаг байсан нь эргээд хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд нөлөөлсөн. Энэ тал дээр салбарын болоод хууль хяналтын байгууллагын 150 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмж гаргасан. Энэ саналаа нэгтгээд ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авахуулах тухайд санал нэгдэж, шаардлага хүргүүлсэн. Ингээд уг хуулийн 6.21 гэдэг заалт байхгүй болсон. Харин өчигдрөөс "Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт Эрүүгийн хуульд орсон" ташаа ойлголт сошиал орчинд явлаа.

Зөрчлийн тухай хуульд байсан зүйл заалтаараа Эрүүгийн хуульд тусгагдахаар анхны төсөлд танилцуулагдсан нь үнэн. Эрүүгийн хуульд оруулахдаа “худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол” гэсэн байдлаар ч төсөлд танилцуулагдсан.

Гэхдээ салбарын төрийн бус байгууллагууд Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Хууль зүйн байнгын хороогоор олон удаа орсны дараа Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүлийн нэр томъёолол нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж орсон. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан анхны саналыг бид байхгүй болгож чадсан.

Харин сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудлаар, “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал бий. Энэ талаар өмнө нь хэвлэлийн бага хурал хийж байсан. Мэдээллийн дагуу холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлсэн ч тийм асуудал байхгүй гэсэн хариулт өгдөг.

Хэрвээ ямар нэг байдлаар сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байвал хамгийн аюултай асуудал. Тиймээс аль нь үнэн нь мэдэгдэхгүй энэ асуудлыг нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, цэг тавих нь зүйтэй. Ойрын хугацаанд бүх талын хүмүүс оролцож энэ асуудал дээр хариулт өгөх хэрэгтэй. Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье. Нэгдсэн ойлголтод хүрье” гэлээ.

Санал болгох

Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм. Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

6 цагийн өмнө
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ.

8 цагийн өмнө
Халиун буга агнаж  тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

10 цагийн өмнө