Шүүх Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2
2020 оны 1 сарын 142020-01-14
Шүүх Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

 

НИТХ-ын төлөөлөгч, улсын баатар Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.14/ боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүдийн хамт албан туушаал урвуулан ашигласан хэргээр 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Улмаар 60 хавтас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт, улмаар шүүхэд шилжсэнээр өнөөдрийн хурал болж буй юм.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нартай хамт

  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун
  • “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од
  • Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг
  • “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал
  • Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр
  • “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан
  • “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нар эрүүгийн хариуцлагад татагдан шалгуулжээ. Э.Бат-Үүлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн хуулийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол түүний хүү Б.Чулуудайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Санал болгох

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

8 цагийн өмнө
Н.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл тэрээр өөрийгөө нэр дэвших бүрэн эрхтэй талаараа мэдээллээ. 

9 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

11 цагийн өмнө
Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэллээ. 

11 цагийн өмнө