Дээд шүүхийн шүүгчдийг танхим сэлгэн ажиллуулах эрхийг Ерөнхий шүүгчид олгоно

2
2020 оны 1 сарын 152020-01-15
Дээд шүүхийн шүүгчдийг танхим сэлгэн ажиллуулах эрхийг Ерөнхий шүүгчид олгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслөөр бол Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг томилох эрхийг нэмэх гэж байна.

Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг шийдвэрлэх боломжтой байна гэж сайд Ц.Нямдорж үзжээ.

Мөн Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хүндрэл үүсгэж буй Улсын дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглосон агуулга бүхий хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 18.1.4 дэх заалтын дугаарлалтыг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар болжээ.

Энэ тухай тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнгүй болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогсоод байна. Тус танхимын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогссоноос хойш хяналтын шатны журмаар гаргасан гомдолтой 1120 хэргийг хүлээн авчээ. Шүүгч жирэмсний болон амаржсаны амралт, түүнчлэн хүүхэд асрах чөлөөг эдлэх, өөр бусад үндэслэлээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон үед танхимын шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор танхимын бүрэлдэхүүнийг хэрхэн шийдвэрлэхийг хуульчлаагүй зэргээс үүдэн шүүн таслах ажиллагаа тасалдах үр дагавар үүсч байна гэж үзсэн байна.

Санал болгох

Ч.Өнөрбаяр: Тэр үед энэ баримтыг задласан бол тогтолцоо нь нурах аюултай байсан

Хууль зүйн доктор, дэд профессор Чадраабалын Өнөрбаяртай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн багш, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, АТГ-ын Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.

8 өдрийн өмнө
Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байгаа юм.

10 өдрийн өмнө
Коронавирус: Далай лам арга хэмжээгээ хойшлуулав, Гэтэл Монголд?

Гэтэл монголчуудын хүндэлдэг хамба маань төрийнхөө шийдвэрийг ойшоохгүй байгаа мэт. Харин ч сүсэглээд өөрсдөө ирвэл коронавирусээс хамгаалах үрэл өгнө шүү гэж даллаад байгаа мэт санагдав. Лам нар буян санаж номоо уншдагаараа уншиж болно, хэн ч хориогүй. Харин хашааны хаалгаа хаачихаад маань мэгзэмээ телевизээр дамжуулаад сүсэгтэн олондоо хүргэж болох асуудал шүү дээ.

11 өдрийн өмнө
Ж.Амарсанаа: Би Ухань явж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн халдвар тархсан нутаг руу сайн дурын эмчээр явах болсон тухайгаа өөрийн фэйсбүүктээ ийн бичжээ. Тэрээр:

1 сарын өмнө