Л.Энхболд гүний цэнгэг ус ашигладаг МАК, Страто тэргүүтэй зургаан уурхайг зарлав

2
2020 оны 1 сарын 152020-01-15
Л.Энхболд гүний цэнгэг ус ашигладаг МАК, Страто тэргүүтэй зургаан уурхайг зарлав

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын таван гишүүн Усны тухай хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан.

Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо төслийг хэлэлцэж дэмжсэн. Энэ талаар хууль санаачлагч Л.Энхболд,ын өнгөрсөн онд хэлсэн үг анхаарал татдаг.

Тэрээр “Усыг газрын доорх ус буюу гадаргын ус гэж хоёр ангилдаг. Дэлхийн чиг хандлага бол 80 гаруй хувь нь газрын доорх усаа ашиглах биш 20 орчим хувийг л уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа юм байна. Тэгвэл манайх харин эсрэгээр 80 орчим хувь нь газрын доорх уснаасаа ашиглаж байгаа юм байна. Тэгвэл манай газрын доорх усны нөөц өөрөө нийт Монгол Улсын усны нөөцийн 1.9 хувийг эзэлдэг юм байна. Тийм учраас энэ хууль бол агуулга нь ингэж орж ирж байгаа. Газрын доорх цэнгэг усыг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглосон заалт оруулж ирлээ. Газрын доорх усыг цэнгэг ус гэж юуг хэлж байгаа вэ гэвэл 0.5-аас доош эрдэстэй усыг цэнгэг ус гэнэ гэж стандарт тогтоосон. Бид нар цэнгэг усныхаа ордын тоо хэмжээг авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас. Нийтдээ 26 цэнгэг орд байдаг юм. Эндээс уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа орд бол 5, 6 ордын нэрс ирсэн. Тэгэхээр энэ 5, 6 ордыг бид нар бодох уу, Монгол Улсынхаа хүн амын ундны усыг хамгаалах уу? Нэгэнт одоо Монгол Улсын газар доорх усны нөөцийнхөө дөнгөж 1.9 хувьд байгаа тэр газрын доорх усаа хамгаалж авч үлдэх үү гэдгийг өөрөө харьцуулж үзэх хэрэгтэй байна. Тийм учраас ирсэн судалгаагаар бол 6 уул уурхайн компани одоо ашиглаж байгаагаар ирсэн байна. Энэ дээр бол одоо Баруун голын орд буюу Гурван тэс суманд оршдог Жавхлант орд гэдэг юм уу. Баруун овоо суманд нүүрс угаах үйлдвэр Зайрмагтайн орд гэдэг юм уу, Чойрт одоо Баянтээл суманд байдаг Чойр хайрхан гэдэг Ногоон тойром гэж нүүрсний орд байна. Энэ Цагаан цавын Мандах суманд МАК-ынх байна. Шивээ-Овоогийн Страто ХХК гэсэн ийм нэг 5, 6 ордын нэрс л ирсэн. Жишээ татахад Балга усны улаан нуурыг 2011 онд Засгийн газрын 237 дугаар тогтоолоор уул уурхайн зориулалтаар ашиглахаар ингээд заагаад өгсөн байна шүү дээ” гэж байв.

Санал болгох

Цаана нь Ц.Нямдорж байжээ

УИХ-ын тухай хуульд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг ердийн олонхийн ирцээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёргүйгээр ирцээ бүрдүүлээд ажлаа хийх боломж Ц.Нямдоржид байжээ.

11 цагийн өмнө
Ч.Улаан: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан надаас болж хойшлогдоогүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өөрөөс нь болж хойшлогдоогүй, саналаа нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.

13 цагийн өмнө
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

15 цагийн өмнө