Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

1
2020 оны 1 сарын 152020-01-15
Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

 

Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд, эрхтнээ өгч донор болж байгаа билээ.

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.

Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас 2018 онд Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хуульд заасны дагуу Монгол Улсад эрхтэн шилжүүлэх алба байгуулагдан ажиллаж эхэлснээр 2019 онд Нэгдүгээр эмнэлэгт  тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ хэмээн УНТЭ-ээс мэдээллээ. 

Мөн Монгол улсад анх удаа цусны бүлэг өөр, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, одоо өвчтөний биеийн байдал сайн, хяналтандаа тогтмол хянагдаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарт өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болно.

Санал болгох

Л.Мөнхтүшиг: Транзит нислэг цуцлагдаагүй, ГХЯ-аас нэгдсэн шийдвэрийг удахгүй танилцуулна

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. 

1 цагийн өмнө
Х.Баттулга: Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа.

1 цагийн өмнө
Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байх ёстой 11 хүн гэртээ байсангүй

УОК-ийн шуурхай штабаас гэрээр ажиглалтад байгаа хүмүүст  гэнэтийн шалгалт хоёр хоногийн өмнө явуулсан. Энэ шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар хийсэн тухайн шалгалтад 11 хүн гэртээ байгаагүй байна. Эдгээр  хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага тооцно

2 цагийн өмнө
Оюутны спорт номтой боллоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үеэд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.

3 цагийн өмнө