Б.Чинбатын эмчилгээнд Засгийн газар 10 сая, ЭМЯ 5 сая төгрөгийн дэмжлэг олгоно

2020 оны 1 сарын 152020-01-15
Б.Чинбатын эмчилгээнд Засгийн газар 10 сая, ЭМЯ 5 сая төгрөгийн дэмжлэг олгоно

Засгийн газраас хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүүлд ӨМӨЗО-ны уран бүтээлчид нэгдэн хосуудын эмчилгээний зардалд 112,935 мянган юан буюу 45 сая гаруй төгрөг цуглуулан хандивлажээ.

Никитон хамтлагийн хөгжимчин Б.Чинбат нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бөгөөд түүний эхнэр Ц.Сарнай донор болсон юм. 

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна. Аяныг зохион байгуулагчид хуралдаж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар болсон.

 

Санал болгох

Валентинаар төрсөн 9236 хүн Хосбаяр гэдэг нэртэй

Хоёрдугаар сарын 14-нд 9236 хүн төрсөн бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР. Энэ өдөр төрсөн хүмүүсийн 3240 нь гэрлэсэн ба 360 хос нь ижил нэртэй. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.

12 өдрийн өмнө
Бон Жон Хо: Оскарт хүргэсэн бүх жүжигчдэдээ баярлалаа

АНУ-ын кино академийн 92 ахь удаагийн Оскарын наадмаас Ази кино анх удаа "Шилдэг эх зохиол" төрөлд яллаа.

16 өдрийн өмнө
"Parasite" Оскар хүртэв

"Оскар 2020" наадмын Best original screenplay буюу  “Шилдэг эх кино зохиол” төрөлд "Parasite" киногоороо Бонг Жонг Хо Оскарын шагнал хүртлээ.

16 өдрийн өмнө
"Оскар 2020" наадмын шагналтнууд тодорсоор байна

Америкийн кино урлагийн академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Калифорнийн алдарт Долби театрт болж байна. 

16 өдрийн өмнө