Д.Эрдэнэбат мөнгөгүй гэж хэлсэн Д.Лүндээжанцангаасаа бага орлоготой

3
2020 оны 1 сарын 212020-01-21
Д.Эрдэнэбат мөнгөгүй гэж хэлсэн Д.Лүндээжанцангаасаа бага орлоготой

 

Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар форумд оролцсон УИХ-ын таван гишүүний гурав нь Канберра хотоос Сиднейд очиж казино “сонирхсон”-оо хүлээгээд байна. Өчигдөр гэхэд л, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өөрийгөө өмгөөлөх үеэрээ “Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, зайлуул” хэмээн уулга алдсан юм. УИХ-д 28 жил тасралтгүй суусан, гавьяат хуульч Д.Лүндээжанцанг мөнгөгүй гэвэл ямар хөрөнгөтэй хүнийг мөнгөгүй гэж Д.Эрдэнэбат хэлснийг шалгаж үзлээ. Мөн ямар хөрөнгөтэй хүн хүнийг мөнгөгүй гэж хэлдгийг мөн АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн сангаас шүүж үзлээ. Ингээд хоёр гишүүний хөрөнгийг харьцуулъя.

Д.Эрдэнэбатын 2018 оны жилийн орлого 29.9 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүд нь 2.5 сая төгрөгийн орлоготой байна. Хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай нэг байраа сууцаа 916 сая төгрөгөөр үнэлжээ. Ланд-200 маркийн хоёр автомашинаа 222.6 сая төгрөгөөр үнэлснээс гадна 115 ямаа, 213 хонь, 41 үхэр, хоёр адуугаа тэрээр 86 сая  төгрөгөөр үнэлсэн байна. 1.5 га, 1.6 га, 2.6 га талбайтай гурван газрынх нь эзэмшлийн үнэлгээ 5.7 сая. Нийтдээ 6 сая 499 мянган төгрөгийн хадгаламжтай. Ноён компанийн 71 хувь, Хорол-Эрдэнэ компанийн 65 хувь, Хангай компанийн 4 ширхэг хувьцаа, Адуунчулуун компанийн 20 ширхэг хувьцаагаа тэрээр 594.7 сая төгрөгөөр бүртгүүлжээ. Бүртгүүлсэн нийт хөрөнгө, орлогынх нь нийлбэр дүн нэг тэрбум 863.9 сая төгрөг болж байна.

Д.Лүндээжанцангийн 2018 оны жилийн орлого 55.7 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүд нь 38.4 сая төгрөгийн орлоготой байна. Нэг орон сууц, зуслангийн нэг байшин, өвөлжөөгөө 969 сая төгрөгөөр үнэлжээ. Найман адууных нь үнэлгээ 12 сая, 0.7 га газрынх нь үнэлгээ 8 сая төгрөг. Тэрээр 160  сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 170.6 сая төгрөгийн хадгаламжтай. Шихихутаг их сургуулийн 60 хувийг эзэмшдэг ч хувиа үнэлээгүй байна. Бүртгүүлсэн нийт хөрөнгө, орлогынх нь нийлбэр дүн нэг тэрбум 413.7 сая төгрөг болж байгаа ч үүнд Шихихутаг сургуулийнх нь үнэ тооцогдоогүй.

 

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө