Б.Мэргэн: Д.Гантулгын хэрэг 2 жил сунжирсны шалтгаан шинжээчдийн хуурам дүгнэлт байв

1
2020 оны 1 сарын 212020-01-21
Б.Мэргэн: Д.Гантулгын хэрэг 2 жил сунжирсны шалтгаан шинжээчдийн хуурам дүгнэлт байв

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хорих ял, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт мөнгөн торгууль ногдууллаа.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Мөн шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол /- дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэжээ.

Д.Гантулга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Улмаар хохирогч, өмгөөлөгч нар хүсэлт тавьснаар хэргийг дахин шалгаж, дээрх гурван шинжээч нарыг яллагдагчаар татаад байсан юм.

Тэднийг 2017 онд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаад байсан бөгөөд шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өчигдөр болж дээрх шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар хохирогч Н-ий өмгөөлөгч Б.Мэргэн, "Д.Гантулгын хүчингийн хэрэг 2 жил гаруй сунжирч дундаа нэг хаагдсаны шалтгаан нь шинжээчдийн хуурамч дүгнэлт байв. 2 өдөржин болсон хурлын эцэст 2 шинжээч 9, 12 саяар торгуулж дарга нь 1 жил хорих ял авлаа. Ийнхүү энэ хэрэг дээрх фирмийн маань про боно цогцоороо шийдэгдэж дууслаа. Эхлээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүгнэлт гарсан Ч шинжээчийг дарга нь дуудаж амралтаа ав гээд өөр шинжээчээр дахин дүгнэлт гаргуулахдаа эс илрээгүй гээд өмнөхийг нь штрихдэж зассан. Тэгээд хэрэг хаагдсан байсан юм" гэж бичсэн байна.

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө