Ч.Сайханбилэгийг АНУ-ын “Amsterdam&Partners” компани өмгөөлнө

47
2020 оны 1 сарын 232020-01-23
Ч.Сайханбилэгийг АНУ-ын “Amsterdam&Partners” компани өмгөөлнө


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэр гаргасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Гэвч сүүлийн үед түүнийг оргон зайлсан, эрэн сурвалжилж байна гэх мэтчилэн мэдээллүүд хөврөх болсон.

Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр АНУ-ын “Amsterdam&Partners” компанитай гэрээ байгуулсан талаар тус компанийн вэб сайтад нийтлэгджээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “Монголын төс засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна” хэмээгээд мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд Ч.Сайханбилэгийг “Amsterdam & Partners” компанийн өмгөөлөлд орсныг танилцуулсан бөгөөд Ч.Сайханбилэгийн буруутгагдаж байгаа хэрэг нь ямар ч нотолгоо баримтгүй, зүй ёсны бус хэмээсэн байна.

Роберт Амстердам "Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөлдөгчийнхөө эсрэг шүүх байгууллагыг хөдөлгөж байна.

Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар  баривчилсан учраас одоо АНУ-д байгаа.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд сонгогдсоноос хойш Ардчилсан Намын хэд хэдэн улс төрчөөс гадна шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсныг мэдээлжээ.

Amsterdam & Partners компани Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг төлөөлөн тун удахгүй дахин мэдэгдэл хийнэ" хэмээн дурьдсан байна.

Эх сурвалж: “Amsterdam & Partners”

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

2 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

2 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

5 цагийн өмнө