Статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлнэ

2020 оны 1 сарын 232020-01-23
Статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлнэ

ҮСХ-ноос статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлэх зорилгоор “Ухаалаг засаг” төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг болон гүйцэтгэгч Ай Ти Зон ХХК-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр уулзаж, төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтад ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Ай Ти Зон ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон холбогдох албаныхан оролцов.

“Статистикийн мэдээлэл боловсруулах систем” төсөл буюу статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлэх энэхүү ажил өндөр ач холбогдолтойг уулзалтын үеэр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа онцлон хэллээ.

Төслийн хүрээнд уг систем 2020 оны 10 дугаар сард бэлэн болох бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд олон улсын орчин үеийн стандарт, шаардлагыг хангасан статистикийн мэдээ, тайлан, тооллого, судалгааг боловсруулах цогц систем бий болно. Мөн нэгдсэн сүлжээг сайжруулах, өгөгдөл боловсруулах статистикийн дата төвийг сайжруулах, статистикийн мэдээ, тайланг боловсруулахад нэгдсэн системийг шинээр хөгжүүлэх, статистикийн үйл ажиллагааг илүү автоматжуулах гэсэн цогц ажил хийгдэнэ.

Санал болгох

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

3 өдрийн өмнө
Тодруулга: Байрны төлбөрийг өгөхгүй гээгүй, ирэх долоо хоногт ТУЗ-ийн хурал дээр хэлэлцэнэ

МҮИС өнгөрсөн жилийн дотуур байрны төлбөрийн зохих хэмжээг одоог хүртэл буцааж олгоогүй байгаа юм.

3 өдрийн өмнө
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

3 өдрийн өмнө
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг  өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

3 өдрийн өмнө