Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт төсвөөс хувийн орон сууц барьж өгөх үү

2
2020 оны 1 сарын 242020-01-24
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт төсвөөс хувийн орон сууц барьж өгөх үү

Төрийн нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараагаар нэгэн бүрэн эрхийн хугацаанд гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтад авдаг. Энэ тухай Засгийн газрын тогтоол гардаг бөгөөд бүх насаар нь Засгийн газрын гишүүний буюу сайдын цалинтай тэнцэх сул цалин төсвөөс олгодог. Мөн дөрвөн жилийн хугацаагаар хамгаалагч, тогооч, үйлчлэгч, автомашин, жолооч, утсан харилцаагаар хангадаг юм.

Энэ хэмжээний хангамжийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авсан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн 1.8 сая гаруй төгрөгийн цалин авч байгаа. Сайд нарт онцгой байдлын нэмэгдэл хэмээн 40 хувь нэмж олгодог. Ингээд татвар, суутгал хасаад гар дээрээ 2 сая төгрөг авдаг юм байна. Тэгэхээр энэ хэмжээний цалинг үе үеийн Ерөнхийлөгч нар бүх насаараа авах нь ээ.

Мөн Засгийн газрын тогтоолоор анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад 50 хавтгай дөрвөлжин талбайтай хувийн орон сууц барьж өгч байв. Тэрээр орон сууцаа дараа нь газартай нь худалдсан. Н.Багабанди гуайд ч 100 хавтгай дөрвөлжин талбай бүхий хувийн орон сууцыг төсвийн мөнгөөр барьж өгөх Засгийн газрын тогтоол гарч байжээ.

Харин Н.Энхбаярыг 2009 онд, Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөхөд Засгийн газраас хувийн орон сууц барьж өгөх тогтоол гаргаагүй байна.

Харин өмнөх Ерөнхийлөгч нартай адилтган Төрийн ордоны ёслолын ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтантай дүйцүүлэн оролцуулж байх, өөрийг нь болон гэрийн гишүүдийг нь Улсын хоёрдугаар эмнэлэг буюу Сайд нарын хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлж байх тогтоол гаргажээ.

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө