Ухань хот дахь монгол оюутны холбоо мэдэгдэл гаргалаа

2020 оны 1 сарын 232020-01-23
Ухань хот дахь монгол оюутны холбоо мэдэгдэл гаргалаа

 

БНХАУ-ын Ухань хотод 2020 оны нэгдүгээр сараас дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, коранавирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар явсан байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй монгол оюутан залуу байгаа бөгөөд тэдгээр оюутанд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна.

Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын Элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья.

БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутны холбоо. 2020.01.23

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

2 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө