Н.Номтойбаяр: Талийгчийн дүү нь Дорнодод нэр дэвших гээд байгаа юм билээ

5
2020 оны 1 сарын 242020-01-24
Н.Номтойбаяр: Талийгчийн дүү нь Дорнодод нэр дэвших гээд байгаа юм билээ


УИХ дахь МАН-ын бүлгийн хурал шуурхай хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэрэгтэй холбогдсон асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ЦЕГ-ын дарга С.Баатаржавд гомдол гаргасан байгаа. 2019.11.10-ны өдрийн Ноцтой мэдээ сонинд нийтлэгдсэн мэдээлэлд надтай холбоотой гүтгэлэг мэдээлэл гарсан. Мөн өчигдөр талийгчийн ар гэр мэдээлэл хийсэн. Эндээс дүгнэлт хийхэд талийгаачийн хэрэгт намайг буруутай мэт гүтгэж, алуурчин болгох зохион байгуулалттай хэрэг зохиож байна" гэв.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Таны нүд яагаад хөхөрчихсөн юм бэ?

Мэдээж юу болсныг та бүхэн тайлбарлалтгүй мэдэж байгаа. Нүдний хөх, гавлын яс 2 газраа хагарсан. Тэрэн дээр өөрийгөө зөвтгөөд өмөөрөөд байх зүйл байхгүй. Нээх гомдоод байх зүйл байхгүй. Холбогдох хууль журмынхаа дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Миний зан характерийг та бүхэн мэдэх байх.

Залуу хүн бас алдсан байна. Түүндээ хүлцэл өчье. Залуу хүнийг ч бодсон, ээжийг нь бодсон ч, хамт тагнуулж ажиллаж байсан тэр эрхмийг бодсон миний зүгээс гомдоод байх зүйл байхгүй. Өөрийгөө би буруутай гэж үзэж байна.

Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

Би хууль зөрчөөгүйг нотлох ёстой. Уржигдраас бүлэгтээ тайлбар мэдээлэл хүргүүлсэн. Гэмт үйлдэл гаргаагүй, хууль зөрчөөгүй хүн бүрэн эрхээсээ татгалзах шаардлага байхгүй.

Талийгаачийн ар гэрийнхэн тантай холбогдсон уу. Яагаад таныг хардаад байгаа юм бол?

Нэг дүү нь Дорнодод нэр дэвших гэж байгаа, тэр хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа ч гэл үү.

Уржигдрын мэдээлэлтэй холбоотойгоор ноцтой үйлдлүүд гарсан. Би дөрвөн өргөдөл цагдаад өгч байгаа.

Полиграф тестийг илт мушгиж гуйвуулсан. Талийгаачийн унасан газраар явж байсан уу, цохисон уу гэдэг хардалт байгаад байна шүү дээ. Энэ бүх асуултыг надаас асуухад миний хариулт 80-90 хувийн үнэн гэж гарсан.

Шүүх шинжилгээний дүгнэлтэд байгаа тархины цус харвалт гэсэн дүгнэлтийг яагаад мушгин гуйвуулаад байгаа юм.

Яагаад хоёр удаа өгсөн юм?

Эхнийхийгээ өгөнгүүт бататгаж хоёр дахиа авдаг юм байна. Журам нь тийм юм билээ.

Хичнээн асуулт асуусан бэ?

Зөндөө байгаа. Дундаж дүгнэлтээр 80-90 хувьтай үнэн хариулсан.

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө