УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

2020 оны 1 сарын 242020-01-24
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга Ц.Нямдорж "Дэд хорооны хуралдаан хаалттай явагдсан, прокурорын бичиг нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц байх учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа, нөгөө талаас шалгахад гишүүнийх нь албан тушаал саад болж байгаа гэсэн ярианууд байгаа учраас түдгэлзүүлээд шалгуулаад нэр төрөө сэргээлгэх нь зөв" гэсэн юм.

Өдгөө эл асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үлдэж байна.

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө