ШУТИС туршилт, судалгааны шинэ лабораторио хүлээж авлаа

2020 оны 1 сарын 222020-01-22

Бидний ажиллаж амьдарч байгаа эрин үед электроник, тоон технологийн үсрэнгүй хөгжлийн үе ирж өнөөдөр ахуйн хэрэглээ, үйлдвэрлэлд микропроцессорын (МП) систем өндөр хурдтай нэвтэрч байна. Эрчим Хүчний Системд (ЭХС) ч гэсэн хөгжил дэвшлийн энэ хандлага нэгэн адил нөлөөлж цахилгаан системийн реле хамгаалалт автоматик (РХА), хяналт удирдлагын төхөөрөмжүүд МП элементийн бааз дээр хийгдсэн тоон технологийн төхөөрөмжөөр солигдох үйл явц эрчимтэй өрнөж байна. 


     

Нөгөө талаар манай орны эрчим хүчний систем үйлчлэх хүрээгээ тэлж өргөн уудам газар нутаг, олон үйлдвэр газрыг хамарч тэдгээрийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр  хангах үүргийг биелүүлж байна. Цахилгаан системийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, гарсан гэмтэл саатлыг зүй зохистойгоор, богино хугацаанд арилгах явдал чухал бөгөөд ийм үүргийг РХА төхөөрөмж гүйцэтгэдэг юм. 


 
ШУТИС-ийн ЭХС-д дэлхийн нэр хүндтэй бренд болох АВВ группээс Цахилгаан системийн ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын мэргэжлээр суралцаж буй магистр, докторантур оюутнуудын болон инженерүүдийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд зориулан энэхүү туршилт судалгааны лабораторыг байгуулж өгч байгаа нь үнэхээр бахархам сайн үйлс болж байна. 

    
АВВ группын Монгол дахь албан ёсны дистрибьютер Монхорус Интернейшнл ХХК-ийн бэлэглэсэн “Цахилгаан системийн реле хамгаалалт, SCADA системийн туршилт судалгааны лаборатори”-д REG670 маягийн генератор болон трансформаторын иж бүрэн хамгаалалт, RED670 маягийн шугамын дифференциал хамгаалалт -2 ком, REВ670 маягийн шинийн системийн хамгаалалт, REС670 маягийн цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын хамгаалалт, хяналт удирдлагын төхөөрөмж -2ком, MicroSCADA маркийн хяналт, удирдлагын цогцолбор төхөөрөмж зэрэг 7 иж бүрдэл холбогдох програм хангамжийн хамт суурилуулагдсан байна.


 
Энэхүү лабораторид цахилгаан станц, шугам сүлжээ системийн реле хамгаалалт автоматикийн чиглэлээр ахисан түвшиний сургалтаар суралцаж байгаа оюутан судлаачид МП терминалуудын гүйцэтгэх үйл ажиллагааны нийт 60 гаруй функцийг судлах, цахилгаан станц сүлжээнд үүсэж болох хэвийн бус горимуудыг үед ажиллах хамгаалалтын функцүүдийн хоорондын уялдаа холбоог тогтоох, тавилын тооцоог хийх, хэмжилт хяналт удирдлагын системийг байгуулж турших, загварчлан судлах боломжтой болж байна. 

Санал болгох

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

2 өдрийн өмнө
Тодруулга: Байрны төлбөрийг өгөхгүй гээгүй, ирэх долоо хоногт ТУЗ-ийн хурал дээр хэлэлцэнэ

МҮИС өнгөрсөн жилийн дотуур байрны төлбөрийн зохих хэмжээг одоог хүртэл буцааж олгоогүй байгаа юм.

3 өдрийн өмнө
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

3 өдрийн өмнө
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг  өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

3 өдрийн өмнө