Дээрэм хийсэн тагнуулчдыг ТЕГ дотроосоо мэдээлжээ

5
2020 оны 1 сарын 272020-01-27
Дээрэм хийсэн тагнуулчдыг ТЕГ дотроосоо мэдээлжээ

 

ОХУ-ын иргэн Г, Монгол Улсын иргэн М нарыг тагнуулын албан хаагчид дээрэмдсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг хэрэг энэ сарын 13-нд гарсан бөгөөд цагдаагийнхан дээрх албан хаагчдыг 23-24-нд шилжих шөнө баривчилсан юм. Тэд 50 мянган ам.доллар, 2500 евро дээрэмдсэн гэдэг.

Хэрэгт холбогдуулан найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд ТЕГ-ын Тусгай ажиллагааны газрын албан хаагчид гэх Г.Доржсүрэн, Т.Лхагвасүрэн, Я.Баярсайхан нарын нэр хэвлэлд ил болжээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Харин бусад иргэнд хилийн хориг тавьж, гадуур байцаалт авч байгаа юм.

ТЕГ-аас энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн. Энэхүү мэдээлэлд, “Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан.  Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна” гэжээ.

Санал болгох

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг 10.00 цагт хэлэлцэнэ

Гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

3 өдрийн өмнө
Дөрвөн хүүхэд нүхэнд нь живсэн Ханталст компани хэнийх вэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.

1 сарын өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

2 сарын өмнө
МАН-ын Хууль зүйн газрын даргыг орцонд нь хүрзээр зоджээ

Түүнийг орцонд нь хүрзээр зодсон бөгөөд гарынх нь шуу гурван хэсэгт хугарч, нүдний арьсанд оёдол тавиулсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

2 сарын өмнө