Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд Л.Оюун-Эрдэнийн шаардлагад тэнцсэнгүй

9
2020 оны 1 сарын 292020-01-29
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд Л.Оюун-Эрдэнийн шаардлагад тэнцсэнгүй

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг гишүүдийг сольж магадгүй гэж хэлсэн. Өнөөдөр энэ яриа албажиж Засгийн газрын хуралдааны мэдээллийг zasag.mn сайт нийтэлжээ.


Мэдээнд, "Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна" гэсэн байна.

Оюутолгойн ТУЗ-ийн дарга нь Монголын талаас Г.Батсүх. Олон жил дипломат албанд ажилласан. Тэрээр Туркойс Хилл Ресурс компанийг төлөөлж ТУЗ-д суудаг тул хамаарахгүй юм байна. Харин ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт электроник инженер мэргэжилтэй, энэ чиглэлээр олон жил ажилласан. ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди хүнсний технологийн инженер мэргэжилтэй. Хууль тогтоох дээд байгууллагад ажилласан, Ерөнхийлөгч байсныг нь хэлэхгүй бол хууль, санхүү, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг чадвартай гэхэд хэцүү.

ТУЗ-д Ц.Сүхбаатар гэдэг эрхэм бий ч түүний нэр Оюутолгойн албан ёсны сайт дээр байдаггүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг гэх Зүүний хүчний холбооноос түүнийг тавьсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Мань эр намтараа ч компанидаа өгөхгүй байгаа юм билээ. Томилогдоод жил болж байгаа хэдий ч өнөө хэр нь мэдээллээ ил болгоогүй нь анхаарал татаж байгаа юм.

Засгийн газрын мэдээнд, "Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг дахин сонгон шалгаруулах нь, мөн одоогийн бүрэлдэхүүн дахиж томилогдохгүй нь тодорхой болоод байна. 

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс:

Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх.

Мэргэжлээрээ 15 жил, үүнээс удирдах албан тушаалтд 10-аас дооггүй жил ажилласан, ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай байх.

Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй байх.

Компанитай нэгдмэл оролцоотой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байааас гадна бизнесийн аливаа холбоогүй байх.

Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.

Гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх гэх мэт нийтлэг шаардлагад нийцсэн байх ёстой юм.

Нацагийн Багабанди

Боловсрол
Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол
1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн

Ажилласан байдал
1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.
1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх
1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

Цэвэгмидийн Түмэнцогт 

Цэвэгмидийн Түмэнцогт 2018 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ц.Түмэнцогт 2016 оны 9 дүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал мөн Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр цахилгааны инженер болон нийтийн удирдлагын мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. Ц.Түмэнцогт Монголын CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.

Санал болгох

Тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгнө

Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгоно.

7 өдрийн өмнө
Ууцны дундаж үнэ 235 мянган төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. 2019 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өсжээ.

13 өдрийн өмнө
Баялгийн хараалын эдийн засгийн бус үр дагавар

Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг.

13 өдрийн өмнө