Бөхчүүдийн бойкот үр дүнд хүрч, Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар боллоо

3
2020 оны 1 сарын 292020-01-29
Бөхчүүдийн бойкот үр дүнд хүрч, Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар боллоо

 

Үндэсний бөхийн барилдааны булхай, допинг, даваа наймаалцах асуудлыг цэгцлэх талаар ажиллахгүй байгаа МҮБХ-ны үйл ажиллагааг буруушааж өнгөрсөн долоо хоногт Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Баасандорж, улсын харцага Д.Анар, О.Хангай, Б.Бат-Өлзий тэргүүтэй 262 бөх Монголын үндэсний бөхийн холбоонд өчигдөр мэдэгдэл хүргүүлсэн юм. 

Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны Их эеийг хуралдуулж, холбооны дүрмийг эргэж харах, допингийн асуудлыг нэг тийш шийдэх, буруутай хүмүүст хариуцлага тооцох, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэрлэх ёстой гэсэн. Эс бөгөөд цагаан сарын барилдаан болон томоохон барилдаанд бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдсэн.

Бөхчүүдийн шаардлагыг хүлээн авч МҮБХ-ны Тэргүүлэгчид энэ сарын 27-нд хуралджээ. Хуралдаанаас Цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг зөвлөлийн дарга, даян аварга Г.Өсөхбаярт даалгасан байна. Цэцдийн зөвлөл 2018 оны гуравдугаар сард сонгогдсон хэрнээ өдийг хүртэл хуралдаагүй байгаа юм. Зөвлөлийн хуралдаанаар Их эеийг хуралдуулах тов, хэлэлцэх асуудал гарах учиртай.

Санал болгох

Б.Гангаамаа: Есөн жилийн өмнө яг энэ өдөр дэлхийн зулайд хөл тавьсан

Тэр бол дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн юм.

4 өдрийн өмнө
Маргааш улсын харцага, начин цолтнуудын халз барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран 05 дугаар сарын 03 нд Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын багийн халз барилдааныг онлайнаар зохион байгуулах гэж байна.

23 өдрийн өмнө
Ирэх сарын 3-нд улсын харцага, начин цолтнуудын халз барилдаан болно

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсад спортын тэмцээн, уралдааныг түр хугацаанд хориглосон. 

1 сарын өмнө