2.1 тэрбум төгрөгийн баримтыг хянаж байна

2020 оны 1 сарын 292020-01-29
2.1 тэрбум төгрөгийн баримтыг хянаж байна

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189,9 тэрбум төгрөг буюу 21,1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530,0 тэрбум төгрөг буюу 94,3 хувиар тус тус нэмэгдсэн байна.  НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3’279.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.

Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний  буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.  Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу  346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна.

Хянагдах төлөвт байгаа иргэдийн буцаан олголтын дүн шалгагдаад, шалгуур хангаж байгаа тохиолдолд хуучин үнийн дүнгээр олгогдох тул иргэд системийн ачааллыг тооцон хүлээж байхыг сануулая.

Санал болгох

Тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгнө

Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгоно.

8 өдрийн өмнө
Ууцны дундаж үнэ 235 мянган төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. 2019 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өсжээ.

14 өдрийн өмнө
Баялгийн хараалын эдийн засгийн бус үр дагавар

Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг.

15 өдрийн өмнө