Ж.Амарсанаа: Би Ухань явж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилнэ

11
2020 оны 1 сарын 292020-01-29
Ж.Амарсанаа: Би Ухань явж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилнэ

 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн халдвар тархсан нутаг руу сайн дурын эмчээр явах болсон тухайгаа өөрийн фэйсбүүктээ ийн бичжээ. Тэрээр:


“2020 сарын 02-р сарын 02-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая.
Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болноо.
Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ.
Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан Хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.
Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно.
Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ.
Анагаах ухааны доктор,
Хүний их эмч Ж.Амарсанаа” гэжээ.

Санал болгох

Дарга нарыг ТӨСВИЙН МӨНГӨӨР ШАНГРИЛЛАД тусгаарлахаар ярьж байна

Гадаадаас эх орондоо ирсэн монголчууд төлбөрөө өөрсдөө төлөөд тааруухан хоолтой зочид буудлуудад тусгаарлагдаж байгаа. Шуурхай штабынхан өдөр болгон шахуу, “Үхрийн махтай шөл нэхлээ, интэрнэт нэхлээ” гэж тусгаарлагдсан иргэдийг телевизээр ховлож, зэмлэдэг. Гэтэл Монголын дарга нар тусгаарлагдах болохоороо таван одтой Шангриллад татвар төлөгчдийн мөнгөөр 21 хононо гэдэг байж болох уу. Саяхан л нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нарт нэг сая төгрөгийн урамшуулал олголоо гэсэн шүүмжлэл унтраагүй байтал төрийн албаныхан ийм өндөр үнээр тансаглал хүртэхээсээ ичихгүй юу.

14 өдрийн өмнө
Цэрэг гангараа буюу учир начир

Цэргийн улстөрийн ажилтан байсан У.Хүрэлсүх гэхэд энэ зэргийг гадарлах учраас хамгаалагчийн хувцас өмсөөд пионер ёсолгоо хийгээд аргалаад байна. Эсвэл Г.Занданшатар гэхэд хүнээр загвар гаргуулаад мэргэжлийн хяналтын байцаагчархуу хөх форм өмсөөд, зохих газраа гангараад байна. Мэдрэмжгүй зарим нь, сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцахдаа цэргийн хээрийн хувцас өмсч олны доог болох юм даа.

2 сарын өмнө
Ерөнхийлөгчийн "юм"-ыг наадмаас ч өмнө өчнөөн дэмжжээ

Үг, үйлдэл нь өчнөөн зөрдөг Ерөнхийлөгчид Майдар төсөл дээр ч 233 хятад ажилчин оруулж өгснийг мартаагүй байлтай.

3 сарын өмнө
Н.Эрдэнэхүү: М.Билэгт гишүүний Энэр мед эмнэлэг мэс заслын өрөөгүй учраас түрээслэх нь улсад ашиггүй

УИХ-ын гишүүн М.Билэгтийн өмчлөлд хамаарах “Ачлал Трейд” ХХК-ийн охин компани болох “Энэр Мед” ХХК-ийн Эмнэлгийн зориулалттай гэгдэх барилга нь Мэс заслын ямар ч өрөөгүй тул тухайн барилгыг түрээсээр ашиглах боломжгүй болсон. Улмаар Хавдар судлалын үндэсний төвөөс хууль зүйн үндэслэлийн дагуу, мөн мэс заслын тусламж үзүүлдэг тасаг нэгжийн эрхлэгч нарын шийдвэрийг үндэслэн тус “Энэр Мед ХХК нь өөрийн түрээслүүлэх гэж буй барилгадаа хагалгааны 4 өрөөг байгуулж өгсөн тохиолдолд гэрээг хийх боломжтой” байгаа талаар мэдэгдсэн болно.

6 сарын өмнө