Малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

2020 оны 1 сарын 302020-01-30
Малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

 Зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран эрсдэл өндөр байгаа Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн эмзэг бүлгийн малчдад бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон.  Тусламжийн хүрээнд  эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240,000 төгрөгийг тухайн иргэний Хаан банкны дансаар олгосон байна.

Харин малын эрдэс тэжээлийн  багцыг  малчдад хүргэхээр тусламжийн цуваа аймгууд руу хөдөллөө.  Малын эрдэс тэжээлийн багцад эрдсийн долооц, амин тун буюу малын нэмэгдэл тэжээл, загасны тос, нүдний тосон түрхлэг, туурайн тос зэрэг зүйлс багтжээ.

 Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан малчин өрхийг 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр  аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч сонгон шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

13 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө