БНСУ-ын эмнэлэгийн байгууллагад хандсан гадаадын иргэдийг албадан буцаахгүй

2020 оны 1 сарын 302020-01-30
БНСУ-ын эмнэлэгийн байгууллагад хандсан гадаадын иргэдийг албадан буцаахгүй


БНСУ-д коронавирусын халдвар авсан 4 тохиолдол гарч, уг өвчний тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд уг халдварт өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй тул БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Санал болгох

БНСУ-д коронавирусийн халдвар авсан монгол иргэн нас бараагүй

БНСУ-д коронавирусээр нас барсан хүний тоо 9 болсон. Найм дахь нь 67 настай эрэгтэй, ес дэх нь 60 настай эмэгтэй байна.

12 цагийн өмнө
Шинэ коронавирусын халдвараар нас барагсдын тоо 1775 хүрчээ

2020 оны 2-р сарын 17 буюу өнөөдрий байдлаар шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2219 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 71329 болов.

9 өдрийн өмнө
Сингапур амны хаалт үнэгүй тараажээ

Засгийн газраас өрх бүрт үнэ төлбөргүй тарааж буй амны хаалтыг гадаад улсын иргэд ч авах боломжтой бөгөөд оршин сууж буй албан ёсны хаягийг нотлох аливаа төрлийн баримт бичгээ үзүүлж авах боломжтой юм байна.

14 өдрийн өмнө
ДЭМБ: Дэлхий нийтийн онцгой байдал зарлалаа

Одоогоор дэлхийн 21 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс 16 нь Азийн орнууд байгаа юм. Манай хөрш залгаа БНХАУ-ын 31 мужид буюу бүхэлдээ халдвар дэгджээ.

1 сарын өмнө