Дуучин Г.Энэрэлийг хориогүй

1
2020 оны 1 сарын 302020-01-30
Дуучин Г.Энэрэлийг хориогүй

 

Опозит хамтлагийн дуучин Г.Энэрэлд холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Г.Энэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан юм.

Прокурорын байгууллага яллах, цагаатгах баримтыг хянаж үзээд, түүнийг буруутай хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн хуралдаанаар түүнд холбогдох хэргийг дахин хоёрдугаар сарын 5-ны 13.30 цагт хэлэлцэхээр товлолоо.

Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, түүнийг хориогүй бөгөөд батлан даалтад гаргасан хэвээр байгаа юм.

Түүний холбогдсон хэргүүдийн ял

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Санал болгох

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга машин дотроо нас барсан байсныг цагдаагийнхан олсон бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа юм.

4 өдрийн өмнө
Салхитын орд тойрсон хахуулийн хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Жи Пи Эф компанийн хувь эзэмшигч Ш.Мөнгөншагай, Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан,  УДШ-ийн шүүгч асан Д.Цолмон, УДШ-ийн шүүгч асан Г.Цагаанцоож, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Э.Халиунбаяр, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг нарыг яллагдагчаар татсан гэдэг.

5 өдрийн өмнө
Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигын хэргүүдийг сэргээхэд бэлэн боллоо

Шүүх Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн, legalinfo сайтад нийтэлсэн хуулийг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарыг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэжээ.

11 өдрийн өмнө
Дуучин Г.Энэрэлийг хориогүй

Г.Энэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан юм.

1 сарын өмнө