Хэнтийд нас барсан охин коронавирусын халдваргүй байжээ

1
2020 оны 1 сарын 282020-01-28
Хэнтийд нас барсан охин коронавирусын халдваргүй байжээ

 

Хэнтий аймагт 14 настай охин өндөр халуурч нэгдүгээр сарын 27-ны өглөө 08.10 цагт ларенгит, уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Харамсалтай нь өчигдөр 16.00 цагийн орчим нас барсан. 

Цогцосноос сорьц авч шинжлүүлэхээр Нэгдсэн эмнэлгээс ХӨСҮТ рүү ирж байгаа гэж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлж байсан. 

Шинжилгээний хариу өнөөдөр гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээгээр коронавирус илрээгүй бөгөөд А хүрээний H3N2 улирлын томуугийн халдвараар өвчилсөн байжээ. Хамт байсан 3 охины шинжилгээгээр ямар нэгэн вирус илрээгүй, хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа юм.

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

14 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө