Эмч нар хүүхдийг авто тээврийн ослоос хамгаалахыг уриаллаа

3.1 мянга
3 сарын өмнө
Эмч нар хүүхдийг авто тээврийн ослоос хамгаалахыг уриаллаа

 

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд 12:30-13:00 цагийн хооронд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга бүхий лоозон барьж жагслаа.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн  байна.

Санал болгох

Улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд 16 бөх барилдаж, хүч чадлаа сорилоо. Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангаад байна.

3 өдрийн өмнө
 Тавын даваа өндөрлөж, таван бөх улсын начин цолны болзол хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, таван бөх улсын начин цолны болзол хангалаа.

3 өдрийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад Төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар тушаалаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль гардууллаа.

3 өдрийн өмнө