О.Сайнбаяр: Түргэний аманд 2га газарт 1000 гаруй мод дүйцүүлэн суулгасан

3.3 мянга
5
14 өдрийн өмнө
О.Сайнбаяр: Түргэний аманд 2га газарт 1000 гаруй мод дүйцүүлэн суулгасан

 

 “Зүүнбаян рейфайнери” компанийн захирал О.Сайнбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Туул голын хамгаалалтын бүсэд байрлах газрыг хуулийн дагуу эзэмшиж 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны сайд байсан Д.Оюунхорол 2017 оны зургадугаар сарын 20 өдөр “Зүүнбаян рейфайнери” ХХК-ийн газрын зөвшөөрлийг цуцалсан гэж мэдэгдсэн. Гэхдээ цуцалсан тушаалаа 2018 оны тавдугаар сард өгсөн. Тушаалаа авснаас хойш манай компани өнөөдрийг хүртэл барилгын үйл ажиллагаа огт явуулаагүй. Харин тушаалаа авсан даруйдаа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын эрхээ сэргээхээр хандсан юм. Шүүхээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Гэтэл энэ хооронд Туул голын бургасыг хядсан, газрын зөвшөөрөлгүй барилга барьсан гэх асуудлаар улс төржиж эхэллээ.

Анх аялал жуулчлалын цогцолбор барихаар газрын судалгаа хийж энэ газрыг тохиромжтой гэж үзсэн. Тиймээс “Зүүнбаян рейфайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр гэдэг хүнтэй ахаараа дамжуулан уулзсан. Ингээд газрыг нь авахаар болсон ч тусгай хамгаалалтын газрын нэрийг шилжүүлэх боломжгүй учраас нэрээр нь ашиглаж байгаа. Тиймээс хотын дарга С.Амарсайхантай холбоогүй. Харин 6891мкв талбайн бургасны нөхөн төлбөрт 11 сая 163 мянган төгрөгийг Нийслэлийн байгаль орчны газарт төлсөн. Мөн Түргэний аманд 2га газарт 1000 гаруй мод дүйцүүлэн суулгасан.

2017 оноос эхлэн Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг албаны хэсэг хүмүүс дагуулж ирээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, зөвшөөрөлгүй барилга байгуулж байна гэсэн. Тэндээс л манай компанитай холбоотой улс төржилт эхэлсэн гэж үздэг. Тусгай хамгаалалттай газар 1387 аж ахуй нэгж хууль бус үйл ажиллагаа явуулж байхад зөвхөн манай компани руу дайрч байгаа нь улс төржиж байгаа хэрэг.”гэлээ

 

 

Санал болгох

С.Эрдэнэ: Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэдэг тэр хүн хууль юм уу

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор АН-ын байр суурийн талаар тус намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

16 цагийн өмнө
Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг  дэмжив

Элчин сайд Б.Дэлгэрмаа АН-ын дэд дарга болсон тул Элчин сайдаас нь эгүүлэн татах хэрэгтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд олонх санал нэгдэв.

16 цагийн өмнө
Л.Болд нарын зургаан гишүүний брэлдэхүүнтэй ТҮР ХОРОО байгууллаа

С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав нар орсон юм.

17 цагийн өмнө