Хувьцаа ба хөгжилтэй математик

10.2 мянга
10 өдрийн өмнө
Хувьцаа ба хөгжилтэй математик

2008 оны сонгуулиар МАН болон АН ам уралдан бэлэн мөнгө амлаж, эх орны хишиг эрдэнийн хувь зэргээр хэлэлцсээр иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөөр болов. 21 мянган төгрөг сар бүр тарааснаар 500 мянган төгрөгийг тараагаад, үлдсэн 1 сая төгрөгийг 1072 хувьцаа гээчээр “хаах” шийдвэр 2011 онд гарсан.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүр хувьцаа эзэмшигч болж, эх орныхоо баялгаас ашиг хүртээнэ хэмээн хөөрцөглөж байв. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Зарим оюутнууд 2011, 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр хувьцаагаа авсан бол ХҮССЭН ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хишиг хувийг бэлэн мөнгөөр олгосон.

Үүнээс хойш 7 жилийн дараа алдарт 1072 хувьцаа амилж, нэгж хувьцаанд 25 төгрөг, 1072 хувьцаанд 26 мянган төгрөг хүртээхээр болов. Гэвч энэ нь 7 жил хувьцаа амилахыг хүлээсэн иргэдийн хувьд дэндүү чамлалттай үр дүн гэдгийг дараах ХӨГЖИЛТЭЙ МАТЕМАТИК бодлогоор харуулъя.

ХӨГЖИЛТЭЙ БОДЛОГО 1:

Батаа 1072 хувьцаагаа хувьцааны данс нээлгэж 2012 оноос хойш 7 жил хүлээж байгаа. Учир нь тэрбээр эх орныхоо баялгаас хувь хүртэж, маш өндөр үр ашиг хүртэх боломжтой хэмээн үзсэн.

Харин Доржоо гуай 2012 онд хувьцаанаасаа татгалзаж 1 сая төгрөг бэлнээр авсан. Учир нь тэрбээр маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэж үзсэн хашир өвгөн.

7 жилийн өмнө тэдэнд яг адил 1 сая төгрөг үнэлгээтэй 1072 хувьцаа байсан бол харин 2019 онд Батаад ердөө 26 мянган төгрөгийн ногдол ашиг (тараах эсэх нь ч тодорхойгүй), Доржоо гуайд 7 жилийн өмнө хадгалуулсан 1 сая төгрөг нь хүүтэйгээ нийлээд 2 сая төгрөг болжээ.

Асуулт 1: Батаа жилд 26 мянган төгрөгийн ногдол ашиг хүртдэг бол 5 жилийн дараа хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх вэ. Тэр үед Доржоо гуайн хадгаламжин дахь мөнгө хэд болж өсөх вэ?

Асуулт 2: Батаа 1 сая төгрөгийн ногдол ашиг хэдэн жилийн дараа хүртэх вэ? Батаа 1 сая төгрөгийн ногдол ашиг хүртэх үед Доржоо гуайн хадгаламжин дахь мөнгө хэд болж өсөх вэ?

Хариулт 1: 5 жилийн дараа Батаагийн 1072 хувьцаанаас хүртсэн ногдол ашиг 130 мянган төгрөг. Доржоо гуайн хадгаламжин дахь мөнгө 3 сая 500 мянга болж 1 сая 500 мянгаар өснө.

Хариулт 2: Батаа 1 сая төгрөгийн ногдол ашгийг 37 жилийн дараа хүртэнэ. Тухайн үед Доржоо гуайн хадгаламжин дахь хүү дор хаяж 38 сая болсон байна.

ХОШИН БОДЛОГО 2:

Эрдэнэс тавантолгой компанийн удирдлагын зардал  2019 онд 21.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Харин иргэдэд 2018 онд 55 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хүртээхээр төлөвлөж буй.

Асуулт 1: Эрдэнэс тавантолгойн удирдлагад хэдэн хүн байдаг вэ, сард хэдэн төгрөгийн зардал гаргадаг вэ?

Асуулт 2: Эрдэнэс тавантолгойн удирдлагын зардлыг ногдол ашигт шилжүүлбэл иргэлдэд хичнээн төгрөг хүртээх байсан бэ?

Хариулт 1. Эрдэнэс тавантолгойн удирдлагууд сард 1 тэрбум 800 сая төгрөгийн зардал гаргадаг.

Хариулт 2: Удирдлагын зардал буюу 21.6 тэрбумыг удирдлагын зардалд бус ногдол ашиг болгон хүртээвэл 1 иргэнд 37 мянган төгрөг хүртээх боломжтой.

ХОШИН БОДЛОГО 3:

Эрдэнэс тавантолгой ХК 2019 онд борлуулалт маркетингийн зардалд 302 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл 180 км хүртэл түгжрэл болж байсан удаатай бөгөөд Хятадын хил хүртэл 270 км байдаг.

Асуулт 1: Борлуулалт маркетингийн зардлаар хэчнээн км зам тавьж болох вэ?

Асуулт 2: Борлуулалт маркетингийн зардлыг 50 хувь бууруулбал 1072 хувьцаанд хүртээх ногдол ашиг хэдээр өсөх боломжтой вэ?

Хариулт 1: 1 км авто замыг 1 тэрбумаар барьдаг гэж тооцвол 302 тэрбумаар Гашуунсухайт хүртэл дахин нэг урсгал зам тавих боломжтой.

Хариулт 2: 151 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хүртээвэл 1072 хувьцаанд 73 мянган төгрөгийн ногдол ашиг хүртээх боломжтой.


Эрдэнэс тавантолгой ХК болон хувьцааны талаарх ерөнхий мэдээлэл:

  • Төрийн мэдэлд-  12 780 711 099 ширхэг буюу 85.20 хувь
  • 486 аж ахуйн нэгжүүдэд- 7 065 038 ширхэг буюу 0.05 хувь
  • Монгол Улсын 2 511 332 иргэдэд - 2 212 223 863 ширхэг буюу 14.75 хувь

2018 онд Эрдэнэс тавантолгой ХК 808 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нэж хувьцаанд 25 төгрөг, 1072 хувьцаанд 26800 төгрөг нийт ард иргэдэд 55 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хүртээх боломжтой хэмээн мэдэгдсэн.

Санал болгох

С.Эрдэнэ: Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэдэг тэр хүн хууль юм уу

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор АН-ын байр суурийн талаар тус намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

16 цагийн өмнө
Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг  дэмжив

Элчин сайд Б.Дэлгэрмаа АН-ын дэд дарга болсон тул Элчин сайдаас нь эгүүлэн татах хэрэгтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд олонх санал нэгдэв.

17 цагийн өмнө
Л.Болд нарын зургаан гишүүний брэлдэхүүнтэй ТҮР ХОРОО байгууллаа

С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав нар орсон юм.

17 цагийн өмнө