"Оюу толгой" компани "Түншлэл 2019" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

9.1 зуу
10 өдрийн өмнө
"Оюу толгой" компани "Түншлэл 2019" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улс, Өмнөговь аймаг

Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Оюу толгой” компани хамтран Даланзадгад хотноо ээлжит нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. “Түншлэл 2019” өдөрлөгийг нээн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэхдээ 2018 онд “Оюу толгой” компани орон нутгийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ажлын хүрээнд Өмнөговь аймгаас 126 сая ам.долларын худалдан авалт хийснийг онцлов. Энэ үеэр Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК 2019 - 2021 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн стратегийг баталсан нь орон нутгийн иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал байлаа.

Өдөрлөгт “Оюу толгой” компанийн томоохон хэлтэс албад, тус компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч 26 компани оролцож үйл ажиллагаагаа танилцуулав. “Оюу толгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын зарлаад буй ажлын байруудыг танилцуулсны зэрэгцээ техник, мэргэжлийн сургалтуудын тал аарх мэдээллийг хүргэсэн юм. Мөн өдөрлөгийн үеэр иргэд аюулгүй ажиллагааны үзүүлэн таниулах сургалт , гүний уурхайн виртуал орчны танилцуулгад сууж, Оюу толгойн уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудын талаарх онцлох мэдээллийг авсан. “Оюу толгой” компани Өмнөговь аймаг, Ханбогд сумтай 2015 оны 4 дүгээр сарын 22 - ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хамтын ажилл агааны хэв зарчмаа тогтсон байдаг. Уг гэрээгээ хэрэгжүүлэх зорилгоор “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” -г мөн оны есдүгээр сард байгуулсан.

Түншлэгч сумдын иргэд, удирдлагуудад бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулан, хамтын түншлэлээ улам бэхжүүлэх зорилгоор гуравдахь жилдээ Нээлттэй өдөрлөг зохион байгуулж буй нь энэ юм. “Оюу толгой” компани “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” -гаар дамжуулан жил бүр 5 сая ам долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулдаг билээ. Өнгөрсөн хугацаанд сангаас нийт 36.7 тэрбум төгрөгөөр 78 төсөл хөтөлбөр санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Төсөл хөтөлбөрийг орон нутгийн захиргаа, иргэд өөрсдөө санал болгож, хамтран хэрэгжүүлдгээрээ онцлог.

Санал болгох

Дондогдулам хатны дурсгалаас шавар цутгамал хүний толгой, шавар бурхны хэлтэрхий олджээ 

Соёл, урлагийн газрын  мэргэжитнүүд Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрын малтлага судалгааны ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

15 цагийн өмнө
АТГ: Кёкүшюзан Д.Батбаяр бусдыг залилсан гэх гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.

17 цагийн өмнө
“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

 Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ.

17 цагийн өмнө
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 7 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай

АТГ-ын хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ

17 цагийн өмнө