Он гарсаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 140 удаа гарчээ

9.1 зуу
3 сарын өмнө
Он гарсаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 140 удаа гарчээ

 

ЦЕГ-аас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, “Байгалиа хамгаалъя” арга хэмжээний талаар мэдээллээ.

Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмээг улсын хэмжээнд 4 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээ Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар иргэдэд таниулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

МХЕГ-аас “Ойн тухай хуулийн хүрээнд бид нийт 268 зөрчил илрүүлсэн. Үүний 233-ыг нь арилгуулсан. Мөн 231 метр куб мод, модон материал хураасан. Нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая  төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан барагдуулсан байна. 27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 5-ыг нь шүүхээр шийдвэрлэжээ. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлж, 115-ыг нь арилгасан. Ангийн буу, хавх, завь зэргийг хураан авсан. 166 сая төгрөгийн нөхөн төлбөр, 23 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 8 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 4 иргэний хэргийг шүүх тасалсан байдаг. Тиймээс хууль бусаар зэрлэг ан амьтдын эд, эрхтэн зарах хэргийг буруулах, зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт явуулах гэх мэт ажлыг "Байгалиа хамгаалъя" арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар болсон” гэж мэдээллээ.

Харин арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг хэрхэн хийх, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн байцаах албаны дарга Эрдэнэбилэг “2019 оны нэгдүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 140 бүртгэгдэж, 509 сая төгрөгийн хохирол учирсан тоо мэдээ байна. Мөн сүүлийн өдрүүдэд хуурайшилтын улмаас гал түймрийг хэрэг их гарах боллоо. Он гарснаас хойш 17 түймрийн хэрэг гарсан. 12 хэргийн эзэн холбогдогчийг бид тогтоосон. Энэ мэтээр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ихээр гарч байгаа тул урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой хууль бус үйлдлийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Мөн бүртгэгдсэн гэмт хэргийг шалгаж дуусгана.”гэлээ

 

 

Санал болгох

Х.Баттулга: Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочиллоо

Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай О. Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна.

3 өдрийн өмнө
Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

3 өдрийн өмнө
Даага: Түрүү магнайд Сүхбаатар аймгийн уяач Г.Чинзоригийн халтар даага орлоо

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнай тодорлоо.

4 өдрийн өмнө