Монголын шигшээ дашт-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Брунейн багтай тоглоно

9.0 зуу
3 сарын өмнө
Монголын шигшээ дашт-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Брунейн багтай тоглоно

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа дөнгөж сая Малайзын нийслэл Куала Лупмур хотод амжилттай явагдлаа.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч 06-р сарын 06, 11-ний өдрүүдэд чухал шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо. Эхний тоглолт 06-р сарын 06-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт 06-р сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна.

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна.” хэмээн яриалаа. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.

Анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт багтаж түүхэн амжилт гаргахыг үндэсний шигшээ багийнхандаа хүсэн ерөөе.

Санал болгох

Н.Номтойбаяр: Хүнд зэрэглэлээрээ нэгт бичигдэх бартаат замын уралдааныг зохион байгуулна

Монголын бартаат замын авто спортын холбооноос (МБЗАСХ) дэлхийд чансаагаар эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт орохуй бартаат замын олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

2 өдрийн өмнө
Торгоны зам-2019 авто ралли өнөөдөр дуусна

Торгоны зам-2019 авто ралли энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр БНХАУ-д хаалтаа хийнэ.

4 өдрийн өмнө
Э.Оюунболд аварга шагналын машинаа худалдаж, аймагтаа түргэний тэрэг хандивлана

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын Аварга цол хүртсэн юм.

4 өдрийн өмнө