Хотын дарга махны үнэ дээр анхаарч ажиллана

1.1 мянга
1
3 сарын өмнө
Хотын дарга махны үнэ дээр анхаарч ажиллана

Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж,  махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.

Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачинаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладагаа дурьдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй ” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  томоохон захын нэг Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж байна. Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Махны  үнэ өртөгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

Мөн тэрээр гурил будаа, хүнсний ногоо, ахуйн бараа бүтээгдэхүүний  худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, ярилцлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Хуушуур хийх гэж байсан 90кг муудсан махыг устгалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажиллаж байна.

4 өдрийн өмнө
Улаанбаатар хот агаар чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашинтай боллоо

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу  агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө.  

5 өдрийн өмнө