Хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ

1.0 мянга
3 сарын өмнө
Хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ

 

Хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл,  нөхцлийг шалгах үүргийг Улсын Ерөнхий прокурор өгчээ.

Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх юм. Мөн цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгасан байна.

Санал болгох

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.

14 цагийн өмнө
Танилц: Өнөөдрийн цахилгаан таслах хуваарь

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна. 

16 цагийн өмнө
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

1 өдрийн өмнө
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

1 өдрийн өмнө