ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хүүхэд хамгааллын мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

5.3 мянга
6
1 сарын өмнө
ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хүүхэд хамгааллын мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Манай улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилчдын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн тавхан хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагддаг байсан цаг саяхан.

Тиймээс ч 800 гаруйхан сая төгрөг зарцуулдаг байсан хүүхэд хамгааллын төсвийг 2018 онд 6.8 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын тоон үзүүлэлтийг эерэг статистиктай болгохыг хичээсэн.

Гэвч төсвөө 10 дахин нэмэгдүүлсэн ч гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буураагүй, хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд дорвитой ахиц гараагүй гэх дүгнэлт удаа дараа гарав. Тэгвэл ийнхүү хүүхэд хамгааллын байдал дээрдээгүй шалтгаан нь төсвийн үр ашиггүй зарцуулалт буюу зориулалтын бусаар зарцуулсан төсөв гэдгийг Үндэсний аудитын газраас гаргажээ.

Тодруулбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд хүүхэд хамгаалах мөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх баримтыг дэлгэж байна.


Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тэргүүтэй хүмүүс хүүхдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг дотоод аудитын шалгалтаар тогтоосон байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус байгууллагын 2018 оны 1-9 дүгээр сарын төсвийн зарцуулалтад хяналт хийхэд санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй, байгууллагуудад гэрээний дүнг шууд 100 хувь шилжүүлсэн, тушаал шийдвэргүйгээр бараа материал худалдан авсан зэрэг зөрчил илэрчээ.

Тухайлбал, 2018 онд 18 төрийн бус болон аж, ажуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлсэн ажлын нийт 208 сая төгрөгийн санхүүжилтийг анхан шатны бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн,

Кино хийхэд 132 сая, /Цагаан зам/

Жүжиг хийхэд зориулж 22 сая,

Магистр, докторын сургалтын төлбөрт 11 сая,

Удирдах ажилтаны зөвлөгөөнд 16 сая,

Спортын арга хэмжээнд 8.5 сая ,

Ахмадын өдөрт 3.5 сая,

Брэйнсторм ХХК-аар байгууллагын брендбүүк хийлгэхэд 20 сая,

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойн арга хэмжээнд хүүхэд хамгааллын зардлаас 125 сая төгрөгийг гэхчлэн төсвийн зориулалт зөрчин зарцуулжээ!

image

image

-1.7 ТЭРБУМЫГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН НУУЦ ДОЛООН БАРИМТ-

БАРИМТ 1: Өмгөөллийн үйлчилгээ авахад зориулж “Хөгжлийн академи” НҮТББ-д 31.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Гэтэл уг ТББ нь О.Алтансүхийн найз Б.Баярмагнайн /СБД-ийн Засаг дарга асан/ эхнэр Баттуулынх. Тус компани санхүүжилтийн мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу зориулалтын бусаар зарцуулжээ.

БАРИМТ 2: “Тендер зарласан нэртэй” ажлууд нэг л үнэлгээний хороогоор оржээ. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нь О.Алтансүхийн найз Захиргаа Санхүү Удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар болон ойр ажилладаг ТББ-уудын төлөөлөл нь ажилладаг байна. Тэд ажил үйлчилгээг шалгаруулахдаа мөн л өөрсдийн найз нөхдийн болон танил талынхаа байгууллагыг сонгон шалгаруулж хэт өндөр үнэлэгдсэн ажил үйлчилгээг сонгож төлбөрийг нь 100 хувь шилжүүлдэг байжээ.

БАРИМТ 3: Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй ганц ажилтантай нэлээн олон ТББ-д дээрх 1.7 тэрбум төгрөгөөс өгсөн байна.

БАРИМТ 4: Арга зүйн зөвлөгөө өгөх ажил үйлчилгээнд зориулж “Эм Эс Си Ай” ХХК-д 50 сая төгрөгийг олгосон бөгөөд энэ нь тус газрын дэд дарга Б.Халиуны найз Нацагдолгорын /НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн/ байгууллага аж.

image

БАРИМТ 5: Сургалт зохион байгуулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Уг төсвийн зарцуулалтад Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар оролцсон байх бөгөөд тэдний сонгуулийн ажилд оролцсон зарим хүмүүст ТББ-аар нь дамжуулан санхүүжилт олгосон баримт бий талаар зарим хэвлэлд дурджээ.

БАРИМТ 6: О.Алтансүх МЗХ-оос хэвлүүлсэн боть номыг санхүүжүүлжээ.

БАРИМТ 7: О.Алтансүх нь Багахангай дүүргийн Засаг даргатай хамтран “Нарт хангай” хүүхдийн хөгжил сургалтын төвийг 377 сая төгрөгөөр байгуулсан байна. Гэтэл тус төв нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинтой, өсвөр насны хүүхдүүд нь бага насныхандаа бэлгийн дарамт үзүүлдэг, ажилтнууд нь хүүхдүүдийг зодож, дарамталдаг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоож байжээ. Гэтэл Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас уг зөрчлийг арилгах чиглэлээр огт ажил хийгээгүй байна. Уг төвөөс өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр хүүхэд оргож, хөлдөлтийн байдалтай олдсоныг О.Алтансүх яаманд мэдэгдэлгүй тас нуусан гэх мэдээлэл тухайн үед зарим хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарчээ. ХҮЭК “Нарт Хангай” төвийн зөрчлүүдийг илрүүлж, "Хууль бус шийдвэр гарган, хүүхдийн эрхийг зөрчсөн үр дүнгүй үйл ажиллагаа явуулсан О.Алтансүх дарга хариуцлага хүлээх ёстой" гэж ХҮЭК дүгнэлтдээ дурджээ.

image

image

Түүний энэхүү үйлдэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариуцлага тооцох нь бүү хэл хамгаалж, өмгөөлсөн аж. Тодруулбал, шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн О.Алтансүх даргад хариуцлага тооцохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэнд чиглэл болгосон ч С.Чинзориг сайд “Зөрчлөө арилгаад санхүүгийн баримттай болгоод ир” гэснээс гадна “Зөрчлийн үнийн дүнг багасга” хэмээн дотоод аудитынхандаа үүрэгджээ. Сайд үүрэгдсэн учраас өмнө өгүүлсэн 1.7 тэрбумын зөрчил одоо 490 гаран сая төгрөг болж, буурсан дүнгээр тайланд тусгагдаж, өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна.

Тиймээс, ГБХЗХГ-ын 2018 оны тайлан, 2019 оны төлөвлөлтөд хөндлөнгийн аудит оруулах ёстой гэсэн байр, суурьтай хүмүүс ч байгаа юм.

image

image

imageimageimage

Санал болгох

Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ.

3 өдрийн өмнө
"Номын баяр-2019" үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд номын баяр үргэлжилж байна.

3 өдрийн өмнө
Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

4 өдрийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

5 өдрийн өмнө