НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

1.1 мянга
5 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

 

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

Манай уран бүтээлчид уран зураг, уран баримал, каллиграф, инстоляц, видео арт, орон зайн инстоляц төрлийн өвөрмөц өнгө аястай нэгдмэл үзэсгэлэнг '"Хөрстөд оршихуй-Хүршгүйтэй учрахуй“ сэдвийн дор толилуулах юм.

2019 оны 6 сарын 1-нээс 10 сарын 13-ны өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3000 гаруй уран бүтээлчид бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ. 

НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцох  уран бүтээлчид:

  1. Лхагвагийн Амарсанаа
  2. Болдын Бадрал
  3. Болдбаатарын Батжин
  4. Цэдэнпилийн Баттөр
  5. Алгаагийн Болормаа
  6. Дэчиндоржын Булгантуяа
  7. Сэрээтэрийн Дагвадорж
  8. Дагвадоржын Дөлгөөн
  9. Түмэннастын Даваасамбуу
  10. Очирбатын Энхтайван
  11. Пүрэвийн Ганбат
  12. Цэндийн Ган-Эрдэнэ
  13. Лхамсүрэнгийн Ганхуяг
  14. Ариунболдын Жавхлан
  15. Эрдэнэхүүгийн Халиунаа
  16. Батмөнхийн Намуун
  17. Оюунпүрэвийн Ням-Очир
  18. Аюурзанын Очирболд
  19. Уранчимэгийн Одмаа
  20. Сэр-Одын Саранцацралт
  21. Самандбадраагийн Тамир
  22. Жамбалын Түвшинжаргал
  23. Баясгалановын Жигжит

 

 

Санал болгох

Б.Тамир: Киноны маань анги бүр бүрэн хэмжээний кино хийхтэй дүйцэхүйц хөдөлмөр, чадвар шаардсан

"37-Р ТОЧКА" телевизийн олон ангит киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хурлынхаа үеэр албан ёсны трейллэрээ цацлаа.

1 сарын өмнө
Эрмитажид хадгалагдаж байгаа Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг дэлгэнэ

Энэ оны аравдугаар сард Эрмитажид байгаа Монголын түүхтэй холбоотой үзвэр үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнг Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэх юм.

1 сарын өмнө